0
Огноо2024-02-24
Яг энэ цаг үед Зэвсэгт хүчний алба хаагчид хөдөө аж ахуйн салбарт үүсээд байгаа гамшиг, хүндрэлийг арилгаж бууруулахад өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. 16 аймгийн нутаг дэвсгэрт малчин айл өрхүүдэд өвс тэжээл хүргэх, зам даваа нээх үүргийг Зэвсэгт хүчний 25 нэгтгэл, ангиас томилогдсон 200 гаруй цэргийн алба хаагч туулц сайтай 100 орчим нэгж техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм.
Хаваржилтын хүндрэл, нөхцөл байдлаас улбаалан ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдэд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн алба хаагчид сэргээн сайжруулах үйлчилгээ хийж байгаа бөгөөд эхний ээлжний техникүүд нь бэлэн болж, үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Тухайлбал, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдийн дөрвөн “Урал”-д сэргээн сайжруулах үйлчилгээ хийгдэж, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс Өвөрхангай, Архангай аймаг руу хөдөлгөөн үйлдүүллээ. Сэргээн сайжруулалт хийгдсэн техникээр артиллерчин дайчдаас дэслэгч М.Чойнхороор ахлуулсан найман цэргийн алба хаагч өвс тэжээл хүргэх, орон нутгийн зам давааг нээх ажлыг яг энэ цаг үед гүйцэтгэж байна.
Түүнчлэн зарим аймгуудад үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд хүч нэмэгдүүлэхээр Зэвсэгт хүчний 234 дүгээр ангиас дэслэгч Н.Бат-Эрдэнэ, Б.Батжаргал нараар ахлуулсан зургаан цэргийн алба хаагч Булган аймгийн Могод, Гурванбулаг суманд, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ахлах ахлагч Ө.Эрдэнэ-Очироор ахлуулсан бүлэг Төв аймгийн Баянцагаан суманд тус тус ажиллаж эхэллээ.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
15 минутийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
17 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
2 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.