dobu.mndobu

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаа

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаа

УОК-ын шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Тус аймаг 19,700 гаруй малчин өрхтэй зудын улмаас аймгийн хэмжээнд 15,799 мал хорогджээ.

Тухайлбал аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувийг хамруулан зудын үнэлгээ хийхэд Зүүнбаян-Улаан, Богд, Баруунбаян-Улаан сумдад төмөр буюу шилэн зуд, Бат-Өлзий, Төгрөг, Нарийнтээл, Хужирт, Есөнзүйл, Баян-Өндөр, Бүрд, Өлзийт, Хархорин сумын зарим хэсгээр зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ. Мөн тус аймагт малын гоц халдварт хонины цэцэг өвчний тархалт нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар Баянгол, Тарагт, Төгрөг, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Сант, Гучин-Ус сумдад 188 өрхийн 5969 хонь өвчилж, 15 голомт үүссэн байна. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн УОК-ын шийдвэрээр зарим сумдын аврах эрэн хайх бүлэгт туулах чадвар сайтай автомашин, нийт 450 тонн хивэг олгох асуудлыг шийдвэрлэлээ.

Бид аймаг орон нутгийн удирдлага ард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм.

Үргэлжлүүлэн өнөөдөр шуурхай бүлэг тус аймгийн Хужирт, Хархорин сумдад ажиллан тус бүр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олгож бодит дэмжлэг үзүүллээ.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

2 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

37 минутийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

1 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.