0
2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуй нэгж, албан байгууллагууд ахмадуудыг ажиллуулж эхэлнэ.
Тодруулбал, Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийн 9.12-д "Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоондахмад настныг хөдөлмөрийн хүнд, хортой, халуун нөхцөлтэй болон газрын доорх ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулна” хэмээн заажээ.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж.
Манай улсад өнөөдрийн байдлаар 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.