dobu.mndobu

ALL IN HIT | Дурсамж сэдрээх ШИНЭ КЛИП цацагдлаа

ALL IN HIT | Дурсамж сэдрээх ШИНЭ КЛИП цацагдлаа

Нэгэн цаг үеийн Boy Band хамтлагууд болох "Нэгэн зүгт", "Тake Off", "Motive", "Sync" зэрэг хамтлагуудын нэгдсэн тоглолт болох "ALL IN HIT" тоглолт зохион байгуулагдах гэж байгаа билээ. 

Тус тоглолтод зориулсан ALL IN HIT дууны клип цацагджээ. Тус уран бүтээлд дээрх хамтлагуудын хит дуунууд багтсан байх бөгөөд тухайн цаг үеийн дурсамж сэдрээж, сэтгэл сэргээсэн уран бүтээл болжээ. 

Тоглолтод дөрвөн хамтлагийн нийт 14 уран бүтээлч 40 гаруй хит уран бүтээлүүдээ толилуулах аж. Мөн тухайн үед хит дуунуудаараа үзэгчдийг байлдан дагуулж байсан хэд хэдэн уран бүтээлч хүрэлцэн ирж сюрприз барих гэнэ. 

Урьд өмнө нь хөвгүүдийн хамтлагууд ийнхүү нэгдэн, задгай талбайн томоохон хэмжээний шоу тоглолт зохион байгуулж байсан удаагүй. Энэ удаагийн тоглолтын ерөнхий продюсероор "HIT" продакшны захирал Халзаа буюу М.Даваасүрэн ажиллаж байгаа бол зохион байгуулагч, найруулагчаар жүжигчин Э.Цолмонбаяр ажиллаж байгаа аж. 

Тоглолт ирэх зургаадугаар сарын 7-нд Social Park-т зохион байгуулагдана. Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарчээ. Тасалбарыг shoppy.mn-ээр дамжуулан худалдан авах боломжтой.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.