dobu.mndobu

Үл таних хүний дансанд 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

0

НийтлэлчInfo

Огноо2023-02-01

Үл таних хүний дансанд 96 сая төгрөг шилжүүлж залилуулжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор 6 удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Залилан мэхлэгчид таны итгэлийг олж авахын тулд өөрсдийгөө найдвартай, олон жилийн туршлагатай, удаа дараалан шагнал хүртсэн, хөрөнгө оруулалтаасаа их хэмжээний ашиг хүртдэг хэмээн итгүүлэхээр хуурамч бичиг, баримт ашигладаг. Иймд  хөндлөнгийн буюу гуравдагч этгээдийн баталгаажуулалтын тусламжтайгаар үнэн бодит мэдээллээр таныг хангаж байгаа эсэхийг сайтар нягталж залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.