0
Өнгөрөгч нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр айлчлалын багт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян багтаж, явжээ.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан түүнийг айлчлалын бүрэлдэхүүнд оролцуулах тушаал гаргасан байгаа юм. Улмаар томилолтын зардлыг тооцож, олгожээ. Нийтдээ 8 сая 130 мянган төгрөгийг олгохоор төсөвлөж, тооцоог дараах байдлаар гаргасан байна.
Тухайлбал,
-Нислэгийн тийз - 1 сая 27 мянган төгрөг,
-Анкарад хоёр хонох зочид буудлын төлбөр - 1 сая 232 мянган төгрөг,
-Истанбулд хоёр хонох зочид буудлын төлбөр - 1 сая 424 мянган төгрөг,
-Замын зардал - 684 мянган төгрөг,
-Хот доторх унааны зардал - 1 сая 712 мянган төгрөг,
-Харилцаа холбооны зардал - 102 мянган төгрөг
-Бэлэг дурсгал 2 сая төгрөг хэмээн тооцоолсон байна.
Үүнээс төрийн албаныхан, тэр дундаа дарга нар томилолтоор явахдаа бэлэг сэлт авах мөнгөө хүртэл төсвөөс гаргуулж авдаг уу гэх хардлага төрж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.