dobu.mndobu

С.Амарсайхан: Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, тууштай явах ёстой

С.Амарсайхан: Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, тууштай явах ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ажлаа өгнө" хэмээн мэдэгдсэн гэх албан бус мэдээлэл гарснаас хойш дараагийн Ерөнхий сайд хэн болох вэ гэх асуулт олны дунд гарч ирж, зарим хүмүүсийн нэр ч дуулдаад буй. Тэдний дунд Шадар сайд С.Амарсайхан багтсан байгаа юм.

Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид түүнээс "Та дараагийн Ерөнхий сайд болох уу" хэмээн удаа дараа тодруулж асуув. Гэвч тэрбээр шууд хариулахаас бултаж, дараах байдлаар "бөөрөнхийлж" хариуллаа. 

Тэрбээр "Улс орны ирээдүй хувь заяатай холбоотой асуудалд улс төржилт талцал хуваагдал, үгүйсгэл хийрхэл биш төр засаг илүү тогтвортой байх, бодлого залгамж халаатай байх нь хамгийн чухал. Улс төрийн өндөр албан тушаал гэдэг бол хэн нэгэн хүний хүсэл мөрөөдөл, бодол санаа, хувийн амбицаар шийдэгддэг асуудал биш. Энэ нь УИХ, Үндсэн хуулийн байгууллагууд, цаашилбал улс төрийн нам хоорондын дотоод үйл ажиллагаа гадаад бодлогоор шийдвэрлэгддэг асуудал. Миний хувьд төрийн албанд ямар ч цаг үед, аль ч нөхцөлд ажилдаа хариуцлагатай, бодлоготой тууштай, аливаа зүйлд бодит үр дүн гаргахын төлөө ажиллаж яваа. Тийм учраас энэ асуудалд зөв хандах ёстой. Үндэслэлгүй, эх сурвалжгүй ярианд автаж болохгүй. 

Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой бөгөөд тууштай явах ёстой. Одоогийн хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайд ажлаа хэвийн үргэлжлүүлээд явж байна" гэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.