dobu.mndobu

Засгийн газрын хуралдаан 10:00 цагаас эхэлнэ

Засгийн газрын хуралдаан 10:00 цагаас эхэлнэ

Долоо хоног бүрийн Лхагва гарагийн өглөө 08:00 цагаас Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлдэг билээ. Харин өнөөдрийн (2025.05.28) ээлжит хуралдааныг 10:00 цагаас эхлүүлэхээр товложээ.

Өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцүүлэн боловсруулж, УИХ-д өргөн барина гэх мэдээлэл гараад буй. 

Тодруулбал, Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд:

  1. Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

  2. Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг.

Уг заалтыг үндэслэн Итгэл хүлээлгэх тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д хүргүүлэн, гишүүдийн санал хураалтаар цаашид хамтарсан Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн үг юм. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.