0
Огноо2024-11-05
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд буюу Пүрэв гарагт болно. Үүнтэй холбогдуулан түүнд холбогдох хэргийн төрийн нууцад хамаарахгүй хэсгийг нээлттэй явуулахыг нэр бүхий хүмүүс болон байгууллагууд шаардсаар буй билээ.
Гэвч шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлыг бүхэлд нь хаалттай явуулна гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг дараах тоймыг бичсэн байна.
Тэрбээр "Иргэн Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, холбогдох ажиллагаа хийж, хэргийг хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 10 цагт эхлэн явуулахаар товлосон.
Уг эрүүгийн хэргийг нээлттэй явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй явуулах, цаашлаад шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт, санал, шаардлагууд нэр бүхий Улсын Их хурлын гишүүд, Хүний эрхийн үндэсний комисс, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх зэрэг байгууллага, нэр бүхий зарим иргэдээс удаа дараа ирүүлж байгаа бөгөөд тухай бүрт нь зохих хариуг бичгээр хуульд заасан журмын дагуу өгсөн болно.
Гэвч, цаашид уг асуудалтай холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх шаардлагатай гэж үзсэн тул энэхүү процессын тойм гаргаж байна.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг төрийн маш нууцын зэрэглэлд хамаарсан баримт, мэдээлэл авагдсан төдийгүй, хэргийн зарим хохирогч нь бага насны хүүхэд болон хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай мэдээллүүд агуулсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулах зохицуулалттай байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах, эсхүл зарим хэсгийг нээлттэй, заримыг нь хаалттай явуулахаар шийдвэрлэх эрх тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарахгүй байна.
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ” гэж заасныг үндэслэн төрийн нууцад хамаарах мэдээлэл бүхий хавтаст хэрэг нь бүхэлдээ “Маш нууц”-ын зэрэглэлд хамаарч нийтэд нь тэмдэглэгээ хийнэ.
Тодруулбал, Н.Өнөрцэцэгт холбогдох төрийн “маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээлэл, баримт хавсаргасан хавтаст хэрэг нь бүхэлдээ дээрх хуульд заасны дагуу буюу маш нууцын зэрэглэлд хамаарах тул шүүх хуралдааны зарим хэсгийг нээлттэй явуулах хууль зүйн боломжгүй болно.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад "бусад оролцогч" гэж гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, хөндлөнгийн гэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг; 1.13 дахь заалтад "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгохоор заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна” гэж заасан тул Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч биш этгээдийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй болохыг мэдэгдэж байна" гэжээ.
Хуваалцах:
Ирэх сард олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Пүрэвдорж: Иргэн бүрт ижил хувьцаа авах боломж бүрдэнэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Гэртээ ганцаараа" яагаад хамгийн алдартай шинэ жилийн кино болсон бэ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад харилцааны салбарынханд дипломат цол хүртээв
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай улс олон улсын долоон тэмцээнээс 5,6 тэрбум төгрөгийн орлого олжээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олголоо
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ДЦС-3"-ыг шинэчлэх зураг төсөл боловсруулах, ОХУ-тай хийх хэлэлцээрийг батлалаа
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын Заан Б.Бат-Өлзий галд гэрээ алдсан хүүхдүүдэд барилдааныхаа байг хандивлана гэлээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төсөл хэрэгжүүлнэ
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Томуу ба томуу төст өвчний ба менингококкын нөхцөл байдлын талаар мэдээлнэ
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархадад агаар хамгийн их бохирдолтой байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх онд "Цагаан алт" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 789 тэрбум төгрөгийн зээл олгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл хэрэгжсэнээр Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан : "Капитал" банканд байгаа 60 тэрбумыг төлүүлэх боломж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.