dobu.mndobu

НҮБ-ын штабын офицерын дамжааг 21 алба хаагч дүүргэлээ

НҮБ-ын штабын офицерын дамжааг 21 алба хаагч дүүргэлээ

АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон Далайн Командлалын харьяа “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга” хөтөлбөртэй хамтран НҮБ-ын штабын офицерын дамжааг 2008 оноос эх орондоо зохион байгуулж буй билээ.

Есдүгээр сарын 9-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн хичээллэсэн энэ удаагийн дамжааг тус хөтөлбөрийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын чиглүүлэгч багш нар болон Монгол Улсын Зэвсэгт хүчний сургагч багш нар удирдан хичээллүүлэв.

Уг дамжаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчийн зайлшгүй мэдвэл зохих онолын мэдлэгийг олгохын зэрэгцээ хийсвэр цагийн байдалд хэсэгчилсэн болон штабын нэгдсэн дадлагыг оператив-тактикийн түвшинд явуулж, чадавхыг нэмэгдүүлэн сургаж бэлтгэдгээрээ онцлогтой.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

17 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.