dobu.mndobu

“Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2024-001” сургалт дадлагыг зохион байгууллаа

“Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2024-001” сургалт дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, улсын хяналт 2024-001” сургалт дадлагыг Төв аймагт зохион байгууллаа.

Энэ сарын 07-ныг хүртэл үргэлжилсэн тус сургалтад 70 гаруй алба хаагч хамрагдсан бөгөөд анх удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог байлаа. 

Сургалтаар гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, төлөвлөлт, улсын хяналт, эрдэлийн үнэлгээ, түүнд тулгуурлан төлөвлөх, Онцгой байдлын байгууллагын өнөөгийн болон цаашдын чиг хандлага, үндэсний аюулгүй байдал, төрийн болон албаны нууц, байгууллагуудын харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан юм. 

 

 

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

15 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.