dobu.mndobu

"Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт дүрмийн бус, хүний эрх зөрчсөн харилцаа байх ёсгүй"

"Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарт дүрмийн бус, хүний эрх зөрчсөн харилцаа байх ёсгүй"

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, тус байгууллагын гишүүн Б.Энхболд болон албаны бусад төлөөлөгч нартай уулзаж ярилцлаа.

Энэ үеэр тэрбээр "Цэргийн алба хаахаас зүрхшээдэг биш тэмүүлдэг болгох. Өөрөөр хэлбэл хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн бодлого зорилтыг батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэхээр зорьж, салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлээд явж байгаа.

Тухайлбал онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлж, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

Харин одоо хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулж, цэргийн алба хаах хугацаандаа жолооны үнэмлэхтэй, англи хэлний анхан шатны мэдлэгтэй болгох, цэргийн албаны нэр хүнд, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр анхааран ажиллаж байна" гэлээ.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

8 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

10 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.