0
Огноо2023-04-17
Нийслэлийн прокурорын газраас Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан, шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарын нэр бүхий 24 шүүгдэгчид холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх нэгдүгээр сарын 17-нд хүлээн авч, дөрөвдүгээр сарын 11-нд хянан хэлэлцжээ. Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нэр бүхий 24 шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон гэж үзэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оноожээ.
Шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 /хясан боогдуулах аргаар хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрд нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил зургаан сарын хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ялаар;
-Шүүгдэгч Ү.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах/, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 /Хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- Шүүгдэгч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан /Хахууль авах/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Д.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Н.Наранцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябр, Б.Цацралт-Од нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /нийтийн албан тушаалтан хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Н.Мөнх-Эрдэнэд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6.500.000 төгрөгөөр торгох ялаар,
Р.Октябрт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Б.Цацралт-Одод нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч Д.Гантөмөр, Т.Ариунаа, Б.Галхүү, Ц.Наранбаяр, Ж.Нэргүй, Б.Амаржаргал, М.Золтуяа, Б.Ганзориг, О.Тамир, Г.Насандэлгэр, С.Энхболд, М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Д.Гантөмөр, Т.Ариунаа нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
-Б.Галхүү, Ц.Наранбаяр нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.500.000 төгрөгөөр торгох ялаар,
-Ж.Нэргүйд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 8.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Б.Амаржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-М.Золтуяа, Б.Ганзориг нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-О.Тамир, С.Энхболд нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,
-Г.Насандэлгэрт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 12.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэлээ.
Шүүгдэгч М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Хахууль өгөх/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орсон, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
10 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
1 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.