0
Огноо2023-04-19
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ олдсон Улаанбаатар Төмөр зам" (УБТЗ) хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн холбогдсон хэрэг юу болов гэмээр нам гүмхэн болчихлоо.
С.Батдөлийн араас чих тавьтал хэрэг нь шувтрах цагаан бумбандаа орсон гэх сураг дуулдаж байх юм. Бүхэл бүтэн 10 тэрбумын асуудалд холбогдсон орлогч даргын хэргийг нам дарчих хэмжээний тийм хуулийн байгууллага гэж арай байхгүй байлгүй дээ. Төрийн мөнгийг баруун солгойгүй цацаж, вагон тээврийг тетрис тоглож байгаа мэт өөрийн зоргоор явуулж, хэтэвч нимгэн улсаасаа баян шахам болчих гэж явсан тансаглалд цэг тавьж чадсан ч хэргийн явцийн талаарх мэдээлэл сонсогдохоо болилоо. Уг нь манай хууль хяналтынхан камерийн өмнө сүгсэлзэж гарч ирээд л ярьдаг бүр ч анир болчихов.
С.Батдөлийн хувьд явж явж алтан загасны эмгэн шиг нутгийн ахынхаа хар гайгаар тэр өнөөдөр хар гэрт хоригдсон. Зарим эх сурвалжуудын мэдээллээр С.Батдөлийн гэрээс хураагдсан 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад валютаар вагон авах гэж байсан гэх. Вагон ямар ашигтай байдгийг мэдсэн болохоор хувийн вагонтой болохоор хурааж байсан гэх юм билээ.
Түүнчлэн ганцхан жил орлогч даргаар ажиллахдаа “арвин ургац” хураасан С.Батдөлийн хэргийг шалгах явцад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн вагоныг нүүрс тээвэрт ашигласан гэх мэдээлэл байгаа юм. Төрийн ачаа бараа тээвэрлэх гэхээр вагон олддоггүй хэрнээ хувийн компанийн нүүрсийг тээвэрлэхэд гараад ирчихдэг вагоны асуудал анхаарал татна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал асан А.Ариунболдыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хүдэр зөөх зориулалттай вагоныг хувийн хэвшилд давхар түрээсэлж ашиг олсон байж болзошгүй хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа нь С.Батдөлтэй холбогдож байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бий.
Тиймээс 10 тэрбумын “жараахай”-н хэрэг цааш улам өндрийг авч шалгагдах нь гарцаагүй. Гэхдээ Улаанбаатар төмөр замд С.Батдөлөөс өөр вагоны хуваарийг нааш цааш хөдөлгөж хазаар гүйлгэдэг нөхөд байх ёстой. Хазаар болгон нь ам.доллар, юань болон урсаж байгаагаас харвал багаар хийх ажил байгаа юм. Одоо бусад багийн гишүүдийг нь ил болгохгүй бол энэ хэрэг дарагдаад өнгөрлөө гэх нийгмийн хардлага улам нэмэгдэж байна.
С.Батдөл мэдүүлэг өгөхдөө “Энэ мөнгө намын санхүүжилт” гэж мэдэгдсэн гэдэг яриа бий. Мэдээж МАН-ын томчууд түүний амнаас ийм үг гарсныг сонсоод боож үхэхэд бор шидмэс л дутуу байсан гэх. Тиймээс С.Батдөлийг өөд нь татсан нутгийн ахыг нь дуудаж авч ирж байгаад банга хүртээсэн гэх мэдээлэл байгаа юм. С.Батдөлийг Сангийн сайд Б.Жавхлангийн “хуурай” дүү гэдэг. “Хуурай” ах нь дүүгийнхээ талаар ямар бодолтой байдаг нь бүү мэд. Б.Жавхлан сайд С.Батдөлийг УБТЗ-д орлогчоор томилуулсан, хамгийн ойрын хүн нь гэж хэвлэл, сошиалаар баахан шуугисан ч тэр ганц ч үг ганхийж байсангүй. Хэрэг дуустал чимээгүй байя гэж шийдсэн үү, дуугарвал буруудна гэж бодсон уу ямартай ч дүүгийнхээ талаар дуугарч байсангүй.
Сүртэй эхэлж, хуйгаар нь хуулж байгаа гэж яригдаж байсан хулгайн хэргүүдийн сураг чимээ бүдгэрч байна. Өдөр бүр сүр дуулиантай мэдэгдэл хийж байсан хуулийн байгууллагынхан ч таг чиг болов. 10 тэрбумаар хэмжигдэх "жараахай" байхад цаана нь ямар том хэмжээний бүлэглэл байгааг одоо ил болгох цаг болсон юм биш үү.
Хуваалцах:
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
10 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
1 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Туулын хурдны замын барилга угсралтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлнэ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.