dobu.mndobu

Ажиллах арга барилаа өөрчилж, хайрцагласан сэтгэлгээнээс ангид ажиллахыг үүрэг болгов

Ажиллах арга барилаа өөрчилж, хайрцагласан сэтгэлгээнээс ангид ажиллахыг үүрэг болгов

Батлан хамгаалахын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн II хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-үүд одоогоор ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа талаарх мэдээлэлтэй танилцсан юм.

Үүний дараагаар Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн гишүүд энэ оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Хуралдааны төгсгөлд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар нийт салбар зөвлөлийн гишүүдэд зарим үүрэг чиглэлийг өглөө.

Тодруулбал, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг ханган, цэргийн дүрмээр тогтоогдсон эрх зүй болон ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллах, анги, байгууллагуудын эрсдэлийн үнэлгээг цогц байдлаар хийж, түүндээ тулгуурлан бие бүрэлдэхүүнийхээ ёс зүй, сахилга хариуцлагыг улам дээшлүүлэн ажиллах, ялангуяа удирдах бүрэлдэхүүний ажиллах арга барилыг өөрчилж, хайрцагласан сэтгэлгээнээс ангид ажиллах зэргийг үүрэг болгосон юм.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

7 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

9 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.