dobu.mndobu

Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшлах арга хэмжээг зохион байгууллаа

Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшлах арга хэмжээг зохион байгууллаа

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн  Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа.

Улсын хэмжээнд  хорогдсон малын тоотой уялдуулан устгалын нэг цэгт 3000-3600 орчим сэг зэм булшлахад 21 аймгийн 317 сумын 1198 багийн 1675 байршилд сэг зэм устгалын цэгийг тогтоож ирүүлсэн. Эдгээр цэгүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшилж, уст цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, уст цэг, агуулах, бэлчээрийн нийт 487.100 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

 Мөн энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Хуваалцах:

|
Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

Шинэ жилийн үдэш 18 чиглэлд үнэгүй автобус явна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

“Ерөнхийлөгчийн цом” барилдааны бүртгэл эхэллээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

Шилдэг түрүүч, байлдагчийн шинэ жил боллоо

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.