0

Ховд аймгийн Зэрэг суманд улсын төсвийн 3,082.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 100 хүүхдийн ортой дотуур байр 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээлтээ хийж, байнгын ашиглалтад орлоо.
Бүтээн байгуулалтын мэдээлэл:
Хүчин чадал: 100 хүүхдийн ортой
Хөрөнгө оруулалт: Улсын төсвийн 3,082.2 сая төгрөг (2024–2026 он)
Зураг төсөл: “Алтайн газрын хүч” ХХК
Гүйцэтгэгч: “Пламбинг дэволопмент” ХХК
Ингэснээр алслагдсан баг, хөдөө орон нутгаас суралцаж буй хүүхэд багачууд аюулгүй, дулаан, тав тухтай орчинд амьдарч, сурч боловсрох таатай нөхцөл бүрдэж байна.





Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.