0

Зул сарын баяраар жил бүр үзэгчдийн хүртээл болдог “Гэртээ ганцаараа” (Home Alone) киноны шүтэн бишрэгчдийн хувьд энэ жилийн баяр илүү дурсамж, гуниг дагуулсан байх нь.
Тус кинонд Кевин МакКаллистерийн ээж Кейт МакКаллистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Кэтрин О’Хара 2026 оны нэгдүгээр сарын 30-нд 71 насандаа таалал төгсжээ. Тэрбээр “Home Alone” киноноос гадна “Schitt’s Creek” цувралын Мойра Роузын дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч байв.
Харин кинонд Кевиний аав Питер МакКаллистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Жон Хёрд 2017 оны долоодугаар сарын 21-нд мөн 71 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
1990 онд нээлтээ хийсэн “Гэртээ ганцаараа” кино хэдийнэ Зул сарын баярын салшгүй нэгэн хэсэг болж, олон сая хүний хүүхэд насны дурсамжтай холбогджээ.
Энэ жил уг киног дахин үзэхдээ үзэгчид Кевиний дэлгэцийн аав, ээжийн дүрээр нь мөнхөрсөн хоёр жүжигчнээ илүү ихээр дурсах биз ээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.