dobu.mndobu

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна

Хөдөлмөрийн биржүүдийн зөвлөхүүдийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой чадавхжуулах сургалт амжилттай үргэлжилж байна.

Тус сургалтын хүрээнд зөвлөхүүдийг зорилтот бүлэг бүрийн сэтгэл зүйн онцлогт тохируулан ажиллах, сэтгэл судлалын онолыг практик тоглоомын арга зүйтэй хослуулан бүлгийн зөвлөгөө зохион байгуулах ур чадварт сургаж байна.

Сургалтаар оролцогчид тоглоомын аргаар үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн онцлогийг таньж мэдэх, айдас, эргэлзээг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх болон сэтгэл зүйн дүгнэлт хийх практик арга барилд суралцаж байгаа юм.

Сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох мэргэжилтэн, сэтгэл судлалын доктор, сэтгэл зүйч, сургагч багш нар удирдан зохион байгуулж байна.

Энэхүү сургалт нь хөдөлмөр эрхлэлтийн зөвлөх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, ажил хайгч иргэдэд хувь хүний онцлогт тохирсон мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.