dobu.mndobu

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа маргааш хийнэ

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа маргааш хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-нд Тажикистаны боксчин Мухаммадхужа Якубовтой тулалдана.

Тулаан АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County Coliseum” ордонд болох бөгөөд Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 16 дахь тулаан юм.

Тулаан АНУ-ын орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 13-ны баасан гарагийн орой эхлэх хуваарьтай. Харин Монголын цагаар арваннэгдүгээр сарын 14-ний бямба гарагийн өглөө 08:00-09:00 цагийн орчимд үндсэн тулаанууд эхлэхээр байна.

Тэд WBC USA холбооны супер хөнгөн жингийн буюу 130 фунт (58.97 кг)-ийн аваргын бүсний төлөө 10 раунд тулалдах юм.

Монголын боксын хөгжөөн дэмжигчдийн анхаарлыг татаж буй энэхүү тулаанаар Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд ээлжит ялалтаа байгуулахыг зорьж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.