0

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Социал Демократ Монголын Оюутны Холбоо (SDS), Монголын Оюутны Холбоо болон оюутны байгууллагууд хамтран “11.17 ОЮУТНЫГ СОНСОХ ИНДЭР” нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж, оюутнуудын санал, хүсэлтийг хүлээн авлаа.
Мөн 2025 оны хавраас эхлэн 45 мянган оюутныг хамруулсан судалгаа, хэлэлцүүлэгт үндэслэн дараах 4 үндсэн чиглэлийн бодлогын саналыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд хүргүүллээ.
1. БОЛОВСРОЛЫН ЧАНАР, САНХҮҮЖИЛТ
- Боловсролын зээлийн санг хөгжлийн сан болгон шинэчлэх
- Сургалтын төлбөрийн ил тод байдал, хөтөлбөрийн шинэчлэлийг дэмжих
- Сайн дурын ажлыг сургалтын кредитэд тооцох
2. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ДАДЛАГА
- Оюутны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах
- Дадлагын үндэсний стандарт бий болгох
- Гадаадад суралцаж буй оюутнуудад зориулсан “100×100” үндэсний дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх
3. ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ, ОЮУТНЫ ХӨГЖИЛ
- E-Student 2.0 цахим үйлчилгээг хөгжүүлэх
- IT PARK-ийг түшиглэн Student HUB хөгжлийн төв байгуулах
4. СУРАЛЦАХ ОРЧИН, ХҮРТЭЭМЖ
- Дотуур байр, суралцах орчны хүртээмжийг сайжруулах
- Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад ээлтэй орчныг бүрдүүлэх
- Эрүүл мэнд, сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлж буй оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зохицуулалтын мэдээллийг оюутан, аж ахуйн нэгжүүдэд цогц байдлаар хүргэх шаардлагатайг танилцууллаа.
2023 онд оюутны холбоодын санал Засгийн газрын 111 дүгээр тогтоолд тусаж байсан сайн туршлагыг үргэлжлүүлэн, оюутнуудын дуу хоолойг бодит шийдвэрт хүргэхийн төлөө ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.