dobu.mndobu

Зээлийн үлдэгдэлтэй, битүүмжлэгдсэн LX600 автомашин зарж, 375 сая төгрөг залилжээ

Зээлийн үлдэгдэлтэй, битүүмжлэгдсэн LX600 автомашин зарж, 375 сая төгрөг залилжээ

Автомашин худалдан авахаар тохиролцож, 375 сая төгрөг шилжүүлсэн иргэн залилангийн хэргийн хохирогч болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, энэ оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр “Автомашин худалдан авах гэж байгаад залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, иргэн Б нь Lexus LX600 маркийн автомашин худалдан авахаар нэр бүхий иргэний дансанд 375 сая төгрөг шилжүүлсэн байна. Гэвч тухайн автомашин нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн үлдэгдэлтэй, мөн прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн байсан нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэ онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 34 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа аж.

Иймд иргэдийг автомашин болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа дараах зүйлсийг сайтар шалгахыг анхаарууллаа. Үүнд:

Хөрөнгийн өмчлөгчийн мэдээлэл үнэн зөв эсэх

Банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалагдсан эсэх

Шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжлэгдсэн эсэх

Бусад эрх зүйн хязгаарлалт байгаа эсэх

Мөн худалдах, худалдан авах гэрээг албан ёсоор байгуулж, холбогдох мэдээллийг нягталсны дараа төлбөр тооцоогоо шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Их хэмжээний мөнгөн дүнтэй худалдан авалт хийхдээ яаралгүй, хөрөнгийн эрх зүйн байдлыг урьдчилан шалгах нь болзошгүй залилангаас урьдчилан сэргийлэх чухал алхам юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.