0

2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-ны өдрийн 18:00 цагт орон даяар хаагдана.
Шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байгаа бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг анхаарууллаа.
Өвлийн шалгалтад 2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн, түүнээс дээш боловсролтой иргэд хамрагдах боломжтой.
Шалгуулагчид Монгол хэл бичиг, Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Математик, Физик, Хими, Биологи, Газар зүй, Түүх, Нийгэм судлал зэрэг хичээлээс хоёр болон түүнээс дээш хичээл сонгон бүртгүүлэх юм байна.
Нэг хичээлийн шалгалтын хураамж 20,000 төгрөг бөгөөд сонгосон хичээлийн хураамжаа бүртгэлийн хугацаанд төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
Зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглах. Бүртгэлийн дугаар, нууц үг тухайн хаягт илгээгдэнэ.
3х4 хэмжээтэй цээж зургийг цахим хэлбэрээр оруулах. Шаардлага хангаагүй зургийг устгахыг анхааруулжээ.
Шалгалт өгөх хичээлээ сонгож, хураамжаа бүртгэлийн хугацаанд төлөх.
Хөгжлийн онцлогтой иргэд өргөдөл, эмчийн магадалгаа зэрэг холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх.
Мөн шалгуулагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, сонгосон хичээл болон төлбөрийн мэдээллээ шалган бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.
Бүртгэл хаагдсаны дараа нэмэлт хичээл сонгох боломжгүй тул иргэдийг хугацаандаа багтан бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.