dobu.mndobu

Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан ч хиймэл оюун ухаан ашигласан гэх маргаанд холбогдсон оюутан нас баржээ

Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан ч хиймэл оюун ухаан ашигласан гэх маргаанд холбогдсон оюутан нас баржээ

Өмнөд Солонгосын Сөүлийн Үндэсний их сургуулийн Шүдний анагаах ухааны сургуулийн оюутан Ли Жин Ү өчигдөр /2026.11.19/ Чонхо метроны буудлын ойролцоох зочид буудлаас нас барсан байдалтай олджээ. Тэбрээр 32 настай байсан бөгөөд Хууль зүйн сургуулийн элсэлтийн шалгалт (LEET)-д хамгийн өндөр буюу бүтэн оноо авсан анхны хүн гэдгээрээ олонд танигдсан юм.

Түүний сурлагын амжилтад хиймэл оюун ухаан ашиглан шалгалтад хуурсан байж болзошгүй гэх хардлага үүсэж, олон нийтийн дунд маргаан өрнөсөн байна. Харин Ли Жин Ү уг мэдээллийг няцааж, өөрийн мэдлэг, чадварыг батлахын тулд 2027 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын (CSAT) асуултуудыг шууд дамжуулалтаар бодож үзүүлэхээ мэдэгдсэн байжээ.

Гэвч тэрбээр арваннэгдүгээр сарын 19-нд товлогдсон шууд дамжуулалтад ирээгүй бөгөөд сураггүй болсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар тухайн өдрийн 13:12 цагийн орчимд Чонхо буудлын ойролцоох зочид буудлаас зүрх нь зогссон байдалтай олджээ.

Хэргийн газраас түүний үлдээсэн байж болзошгүй захидал олдсон бөгөөд уг бичигт бие болон сэтгэл санааны хувьд туйлдсан тухайгаа дурдсан байжээ. Гэхдээ шалгалтын талаарх маргааныг шалтгаан болгон дурдаагүй байна.

Арваннэгдүгээр сарын 20-нд хийсэн задлан шинжилгээгээр гаднын нөлөөтэй нас барсан шинж тэмдэг илрээгүй талаар Yonhap агентлаг мэдээлжээ. Гэсэн ч цагдаагийн байгууллага түүнд холбогдох шалгалтын маргаан, гомдлыг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна.

Түүний нас баралт Өмнөд Солонгост олны анхаарлыг татаж, боловсролын салбарын өрсөлдөөн, нийгмийн дарамт, батлагдаагүй мэдээлэл, олон нийтийн шүүмжлэлийн талаар дахин хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.