dobu.mndobu

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Морин хуурын өдөр", "Монгол тэмээний өдөр"-ийг нийтээр тэмдэглэх өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Морин хуурын өдөр", "Монгол тэмээний өдөр"-ийг нийтээр тэмдэглэх өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын найман гишүүн өнгөрөгч аравдугаар сарын 13-нд "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барьжээ. 

Уг хуулийн төсөлд, зургаадугаар сарын 7-ныг Морин хуурын өдөр, нэгдүгээр сарын 24-нийг Монгол тэмээний өдөр болгон нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тусгасан байгаа юм.

Улмаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2026.11.27) нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байна. 

Хуулийн төсөлтэй танилцах: https://d.parliament.mn/tusul/a8e4dd38-7be9-48c9-8fe3-338a2c7e0489

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.