dobu.mndobu

Бэлтгэл хурандаа Б.Отгон-Уулд “ҮБХИС-ийн Хүндэт доктор” цол олголоо

Бэлтгэл хурандаа Б.Отгон-Уулд “ҮБХИС-ийн Хүндэт доктор” цол олголоо

Монгол Улсад орчин цагийн  Шинжлэх ухаан үүсэж хөгжсөний 105 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдрийг  тохиолдуулан Монгол Улсын Баатар ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдааны шийдвэрээр доктор, дэд профессор, бэлтгэл хурандаа Б.Отгон-Уулд “ҮБХИС-ийн Хүндэт доктор” цол олголоо. 

Батлан хамгаалах сайдын нэрэмжит "Шинжлэх ухаан технологи, инновацын уралдаан"-д амжилттай оролцсон, эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг өгүүлэл бүтээл туурвисан бүрэлдэхүүнд

захирлын нэрэмжит шагнал гардуулав. 

Мөн энэ үеэр нэр бүхий эрдэмтэн судлаачдад “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, дэд профессор, профессор цол олгосон нь эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан, инженер зохион бүтээгчдэд урам өгч, тэдний оюуны бүтээлийг алдаршуулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, техник технологи, эрдэм мэдлэг, инновацийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, тэр хэрээр цэргийн эрдэмтэн судлаачдын үйл ажиллагаа улам идэвхжиж байгаа юм. Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаа зориулан буй эрдэмтэн судлаачиддаа улам их амжилтыг хүсье.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.