dobu.mndobu

10 сая гаруй дагагчтай контент бүтээгч хос Жинү, Хэтти нар салжээ

10 сая гаруй дагагчтай контент бүтээгч хос Жинү, Хэтти нар салжээ

Өмнөд Солонгос, Их Британийн алдарт YouTube хос Жинү, Хэтти нар дөрвөн жил хамт амьдарсны эцэст гэрлэлтээ цуцлуулахаар болсноо 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд албан ёсоор мэдэгджээ.

Тэд хамтарсан мэдэгдэлдээ энэхүү шийдвэрийг гаргах нь амаргүй байсан бөгөөд олон удаа ярилцаж, нухацтай бодсоны эцэст тус тусын замналаар явахаар болсон гэдгээ илэрхийлсэн байна. Тэд 2019 онд танилцаж, хамтдаа өнгөрүүлсэн он жилүүд, дурсамж, амжилт бүтээлдээ талархаж байгаагаа дурджээ.

Хосууд салалтынхаа шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаагүй бөгөөд энэ нь хувийн шийдвэр тул таамаглал дэвшүүлэхгүй, хэн нэгнийг буруутгахгүй байхыг дагагчдаасаа хүссэн байна. Тэдний хэлснээр хэн нэгний буруугаас бус, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой аж.

Цаашид хамтран ашиглаж байсан YouTube болон TikTok сувгуудыг Жинү, харин Instagram хуудсаа Хэтти тус тус хариуцан ажиллуулахаар тохиролцжээ. Хэтти мөн өөрийн YouTube сувгаар дамжуулан амьдралаа үргэлжлүүлэн хуваалцах аж.

Тэдний салалтын мэдэгдлийн дараа цахим орчинд гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгааны талаар олон таамаг гарч эхэлсэн байна. Тухайлбал, 2024 онд SBS телевизийн “Same Bed, Different Dreams” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хэтти хадам ээжтэйгээ хувийн өдрийн тэмдэглэлтэй нь холбоотойгоор үл ойлголцож байсан тухайгаа ярьж байжээ.

Тухайн үед Жинүгийн ээж гэрт нь зочлохдоо үсний хавчаар хайж байхдаа Хэттигийн хувийн өдрийн тэмдэглэлийг өөр газар тавьсан нь маргаан үүсгэсэн байна. Хэтти уг тэмдэглэлдээ өнгөрсөн амьдралынхаа сэтгэлзүйн хүнд дурсамжуудыг бичдэг байсан тул хувийн орон зайд нь халдсан мэтээр хүлээн авсан аж. Харин хадам ээж нь үүнийг зүгээр л эд зүйл хайх явцад гарсан үйлдэл гэж ойлгож байжээ.

Хожим Хэтти хадам ээждээ өөрийн мэдрэмж, байр суурийг шууд илэрхийлснээр үл ойлголцол шийдэгдсэн байна. Тухайн үед хосууд соёл, хувийн орон зайн талаарх ойлголтын ялгаанаас үүдсэн маргаан байсан гэдгийг тайлбарлаж байжээ.

Гэсэн хэдий ч Жинү, Хэтти нар салалтынхаа бодит шалтгааныг олон нийтэд дэлгээгүй бөгөөд хувийн амьдралынхаа энэ үеийг хүндэтгэхийг дагагчдаасаа хүссэн байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.