0

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар яамны нэр бүхий алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшуулав.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж байгаа Батлан хамгаалах яамны офицеруудын шагналыг Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг гардуулав.
“БАТЛАН ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдгээр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Р.Энхболд, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Т.Наранхүү, Батлан хамгаалах яамны “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Харцага, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн, дэд хурандаа Э.Дорждэрэм, “ДАЙЧИН АЛДАР I МЕДАЛЬ”-аар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хошууч А.Октябрь, Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, хошууч Б.Ариунаа, “ДАЙЧИН АЛДАР II МЕДАЛЬ”-аар Төрийн захиргааны удирдлагын газрын Программ хангамж, мэдээллийн технологийн мэргэжилтэн, ахмад С.Алтангэрэл нарыг шагналаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.