0
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас гуравдугаар сарын 11-ний өдрийн 17:00 цагийн хооронд хүлээн авна.
Хүсэлтийг "E-Mongolia" гар утасны аппликэйшн, www.e-mongolia.mn портал болон Төрийн үйлчилгээний "Хурдан" төвийн оператораар дамжуулан илгээх боломжтой.
"Оюутан цэрэг" хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу. Үүнд:
-Улаанбаатар, орон нутаг дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын 1 дүгээр дамжааны оюутан байх
-Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх
-2024 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
-Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.
Харин коллеж болон МСҮТ-үүдэд суралцагчид заавал аймаг, дүүргийнхээ ЗДТГ-ын Цэргийн штабт очиж бүртгүүлээрэй.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.