dobu.mndobu

Дэслэгч М.Чойнхор: Сэргээн сайжруулалт хийгдсэн "Урал"-ууд маань хурд, хүч сайн байна

Дэслэгч М.Чойнхор: Сэргээн сайжруулалт хийгдсэн "Урал"-ууд маань хурд, хүч сайн байна

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний зарим нэгтгэл, ангийн удаан хугацааны хадгалалтад байгаа нэгж техникийг тайван цагийн байдалд шилжүүлэн, сэргээн сайжруулалт хийж зуд турхантай аймгуудад үүрэг гүйцэтгүүлж байгаа билээ. Сэргээн сайжруулалтыг Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийнхан өргөн бүрэлдэхүүнээр гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжний техникүүд хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн холын тээврүүдэд явж, малчдад өвс тэжээл хүргэж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхороор ахлуулсан найман цэргийн алба хаагч сэргээн сайжруулалт хийгдсэн дөрвөн нэгж техникээр Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж байна.

Дэслэгч М.Чойнхороос цаг агаарын нөхцөл байдал, тээвэрлэлтийн талаар тодруулахад “Бид Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт сум болон Архангай аймгийн Хашаат, Ихтамир сумдад ажиллаж байна. Голдуу өвс тэжээл хүргэж, зарим цасанд боогдсон зам давааг нээж байна. “Урал”-уудын хувьд хурд хүчтэй, маневр сайтай, биднийг зорьсон газарт маань саадгүй хүргэж, малчин түмэндээ дэмжлэг үзүүлж явна, цаг агаарын хувьд өнөөдөр харьцангуй тогтвортой байна” гэсэн юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.