0
Огноо2024-11-08
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалтын албанаас мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч Д.ОЮУНГЭРЭЛ:
-Дэлхий дахинд улирлын томуугийн H1N1, H3N2 болон томуугийн B вирус орчилд байна. Ялангуяа Зүүн өмнөд Азийн улс орнуудад хамаарч байна. Харин ОХУ-д H1N1 вирус давамгайлан орчилд байгаа юм.
Амьсгалын замын синцитиал вирус иргэдийн дунд нэлээд идэвхжилтэй байна. Ялангуяа АНУ болон Европын холбооны улсад идэвхжилтэй байна. Манай улсын хувьд аравдугаар сарын сүүлээс томуу, томуу төст өвчний идэвхжил аажмаар нэмэгдсэн. Арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар өвчлөл идэвхжилийн түвшинд шилжээд байна. Манай улсын нийт аймгуудын 80 орчим хувь нь идэвхжилийн түвшинд байна. Дорнод, Дорно-Говь аймагт алаг цоог дэгдэлтийн вирусийн идэвхжилтэй байна.
Энэ хугацаанд амбулаториор нийт 300 мянга гаруй хүн эмнэлэгт хандан үйлчлүүллээ. Үүний 5.2 хувь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Тус хугацаанд 9000 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 21 хувь орчим нь амьсгалын замын цочмог буюу уушгины хатгаатай байна. Үүнийг өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6 хувиар нэмэгджээ.
Насны ангиллаар, томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн,
80 хувь орчим нь 15 хүртэлх насны хүүхдүүд
50-60 хувь нь 0-4 насны хүүхэд байна.
Дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дундах өвчлөлийг задалбал, 40-50 хувь 0-2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд их байна. Өөрөөр хэлбэл, хоёр нас хүртэлх хүүхдүүдийн дунд өвчлөл хүнд тохиолдож байна гэж харлаа.
Дархлаажуулалтын хувьд улирлын томуугийн эсрэг 300 мянга гаруй хүн тун вакцинаар бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насны архаг өвчтэй буюу эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулсан. Улсын хэмжээн 80 хувь орчмын дархлаажуулалтыг хийсэн.
Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан зөвлөхөд, хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илрэхэд буюу халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих, суулгавал харьяа өрхийн эмнэлэгт хандаарай. Мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Мөн үүнээс гадна энгийн сэргийлэлтийн аргуудыг эцэг, эх, ААНБ-ууд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд, өдөрт 2-3 удаа өрөөний агаар сэлгэх, долоо хоногт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, шаардлагагүй бол олон нийтийн газраар бага насны хүүхдүүдийг дагуулж явахгүй байгаарай.
Хэрэв танд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл, амны хаалтыг зөв зохистой зүүх, гараа угаах, зөв ханиалгаж, найтаах зэрэг энгийн аргуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Мөн томуу төст өвчний 90-95 хувь нь вирусийн гаралтай байдаг тул дур мэдэж бүү эмчил" гэж зөвлөлөө.
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
37 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
23 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
23 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
9 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
6 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
17 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
24 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
2 цагийн дараа
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
23 минутийн дараа
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
23 минутийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.