dobu.mndobu

Морьтон дайчид "Малчдадаа туслъя" аяныг өрнүүлж байна

Морьтон дайчид "Малчдадаа туслъя" аяныг өрнүүлж байна

Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан ангийн малын сууриудад туслах аяныг Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн хамт олон зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдлыг даван туулахад бодит хувь нэмэр оруулах санаачилгыг нийт бие бүрэлдэхүүн өрнүүлж, алба хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа юм.

Энэхүү хандивын мөнгөөр малчдад нэн хэрэгцээтэй малын өвс, тэжээлийн худалдан авч хүргэх ажлыг эхлүүллээ.

"Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла" гэсэн ардын зүйр үгийг бодож Зэвсэгт хүчний нийт анги, байгууллагыг энэхүү аянд нэгдэхийг МОРЬТОН ДАЙЧИД уриалж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.