dobu.mndobu

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга шуурхай бүлгийн бүрэлдэхүүн томилогдон орон нутагт ажиллаж байна

ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга шуурхай бүлгийн бүрэлдэхүүн томилогдон орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг өвөлжилт болон хаваржилт хүндэрсэн баруун аймгуудад ажиллаж байна.

Энэхүү шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр нарын албаныхан багтсан ба тэд энэ сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад очиж, малчин өрхүүдийн өвөлжилтийн байдалтай танилцаж, тэдэнд дэмжлэг үзүүллээ.

Шуурхай бүлэг өнөөдөр (2024.02.21) Завхан аймгийн Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдуудын зарим өвөлжилт хүндэрсэн айл өрхүүдийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж байна.

Энэ үеэр Зэвсэгт хүчний 325, 341 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цасанд боогдсон сум орон нутгийн зам гаргах, өвс тэжээл, хүнс, эрүүл мэндийн багц хүргэн өгөх ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

8 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.