dobu.mndobu

Монгол боксчид ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

Монгол боксчид ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ


Тайландын нийслэл Бангкок хотод сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.

Тэмцээнд 21 орны 210 боксчин эрэгтэй, эмэгтэй 25 жинд 100 медалийн төлөө хүч сорьжээ. Манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, А.Бат-Очир нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй гурван боксчин өрсөлдсөнөөс дөрвөн хүрэл медальтай эх орондоо ирж байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63.5 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Бадмаараг, эрэгтэйчүүдийн 57 кг-д Г.Лундаа, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, +91 кг-д Х.Бекнур нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Нийлбэр дүнгээр Узбекистаны баг 11 алт, зургаан мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Казахстаны есөн алт, таван мөнгө, зургаан хүрэл, Тайланд гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, Хятад нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл, Тажикстан нэг алт, нэг мөнгө, гурван хүрэлтэйгээр эхний таван байрт жагсав. Манай улсын хувьд 10-11 дүгээр байрыг Тайваньтай хувааж эзэллээ. Тэмцээнд оролцсон 21 орноос 15 нь ямар нэгэн байдлаар медальтай нутаг буцаж байна.

Дашрамд сонирхуулахад, Украйны боксын залуучуудын шигшээ багийнхан Азийн боксын холбоонд хүсэлт тавьснаар ААШТ-д оролцсон бөгөөд тэд хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ. 

Хуваалцах:

|
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЧУУЛГАН: 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

ЧУУЛГАН: 2025 оны төсвийг эцэслэн баталлаа

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

13 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Цахилгаан шатанд гацсан охидыг аюулгүй гаргажээ

Цахилгаан шатанд гацсан охидыг аюулгүй гаргажээ

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.