0
Огноо2024-12-13
1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан эхлэх мөч ойртлоо. Саудын Араб Биша хотод 2025 оны нэгдүгээр сарын 3-17-нд болох 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд уралдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Өдгөө 27 настай П.Мөрөн нь удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь тамирчин, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байна. Тэрбээр зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байна.
46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монгол улсаас анхлан гавьяат тамирчин Д.Болдбаатар (нийт 3 удаа), ОУХМ Н.Лхамаа (нийт 5 удаа)нар уралдсан нь 2013 он. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар уралдаж байв.
Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалжээ. Мөн 2015 онд УИХ-ын гишүүн Ч.Анар мотоциклоосоо буулгүй 72 цаг уралдсан нь онцлох амжилт болох юм.
Дакар уралдаан нь зөвхөн хурдны уралдаан биш, харин тамирчдын тэвчээр, ур чадварыг сорьдог, мөн байгалийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадамжийг шалгадаг онцгой уралдаан билээ. ЗГХА, Биеийн тамир, спортын улсын хорооноос түүний тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлж байгааг энд тодотгоё.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
Хуваалцах:
Хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг тусгалаа
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ОБЕГ: Дөрвөн настай хүүхэд лаа асаах гэж байгаад эндсэн гэх мэдээлэл худал
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших хүсэлтийг бүртгэж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦДБЭЧ-ын түүхт 92 жилийн ой тохиож байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Дакар ралли-2025" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөнө
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Дэлхийн ур чадварын тэмцээн 2024"-д 69 орноос 26-д эрэмбэлэгджээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
МҮОНРТ, Хайлааст, Налайх зэрэг цэгүүдэд агаар хамгийн их бохирдолтой байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Жүдо болон чөлөөт, үндэсний бөхийн багийн халз барилдааны талаар мэдээлнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүд
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа
6 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ахлах ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн долоо хоног цахимаар хичээллэнэ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.