0
Огноо2024-11-11
Хам хум, халтар хултар улсын төсвөө батлаад парламент амар сайхандаа жаргаж байна. Дараагийн дуулиан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудал байх юм. Дуртай үедээ эцэг хуульдаа “гар хүрдэг” болсон парламент энэ удаа дахин “гар хүрэх”-ээс өөр сонголтгүй болоод байна. Учир нь 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвших цонхыг нээж өгөх үү, эсхүл өөр хүн дэвших үү гэдэг асуултын хариултыг тэд хамтдаа эрцгээх юм. МАН-ынхан эрх барьж байхдаа Х.Баттулгыг Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүйн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч нь зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг хуулийн заалтыг Үндсэн хуульд оруулсан. Тэгвэл энэ нь эргээд У.Хүрэлсүхэд гай болж байгаа. Тиймээс л түүний бүрэн эрхийг дахин үргэлжлүүлэх, шинэ Ерөнхийлөгчтэй болох дээр МАН-ынхан төсөв батласнаасаа илүү хагарах дүр зурагтай байна.
Парламентад У.Хүрэлсүх өөрийн хүмүүстэй, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч мөн өөрийн “сүргийг” бүрдүүлж эхэлсэн. Нөгөө талд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Хотын дарга Х.Нямбаатараас эхлээд цөөн хүмүүсээ багцална.
Нөгөө талд нь 42 гишүүнтэй Л.Гантөмөр МАН-ын аль талд барьцаа авах вэ гэдэг анхаарал татна. Хар залуугаараа улс төрийн карьераа дуусгахыг У.Хүрэлсүх хүсэхгүй. Харин У.Хүрэлсүхэд тийм боломжийг нь олгохгүй “тэтгэвэр”-т нь суулгах хүсэлтэй хүмүүс нам дотор нь дүү нарынх нь дунд ч бий.
Хэрэв У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх замыг нээж өгвөл түүний гол өрсөлдөгч нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга байх нь дамжиггүй. Тиймээс Х.Баттулгыг чагталж, У.Хүрэлсүхэд боломж олгох гарцын эрэлд МАН-ынхан гарсан. Гэхдээ Х.Баттулга, У.Хүрэлсүхийн алийг нь ч дэвшүүлэхгүй байх дээр МАН-ын залуу лидерүүдэд байсаар байгааг мартаж болохгүй.
Тиймээс олон талын ашиг сонирхол нэгдэж байж ҮХНӨ явна гэсэн үг. Төсвийн хэлэлцүүлгийн шатанд МАН дотроо хагарч хоёр туйл руу явж болдогийг харуулсан. Үүнээс ч ширүүн маргаан ҮХНӨ-ийн үед өрнөж таарах нь гарцаагүй. Гишүүдийн дэмжлэгийг авахын тулд холбогдсон хэргээр нь “төмсөгдөх”-өөс эхлээд юм юм л болно.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
ДХИС-ийн машинаар урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгчээ
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Нандинболор: Цоо эрүүл хүүг маань зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй гэж дүгнэсэн
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төвийг нээлээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Вьетнам улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийллээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: "Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл" уулзалт зохион байгуулна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ, Ерөнхий сайдынх буурсаар байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ
13 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.