dobu.mndobu

Баянтэс суманд хүрэн баавгай айлын гэр рүү орж, эд зүйлсийг эвдэж сүйтгэжээ

Баянтэс суманд хүрэн баавгай айлын гэр рүү орж, эд зүйлсийг эвдэж сүйтгэжээ

2026 оны аравдугаар сарын 20-нд Баянтэс сумын Жавхлан багийн Ар хөндийд өвөлжөөндөө орхисон айлын гэрт хүрэн баавгай орж, эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн байна. 

 

Иймд баавгай ичээндээ орох үе эхэлж байгаатай холбогдуулан өвөлжөө, бууц, хашаа хороо, өвсний саравч болон гэр орноо эргэхдээ онцгой анхаарал болгоомжтой байхыг сумын ЗДТГ болон байгаль орчны хэсгээс анхаарууллаа.

Иргэдийг очихоосоо өмнө тухайн орчныг холоос дурандаж шалгах, унаа техникээрээ чимээ гарган ойртох, баавгайтай гэнэт нүүр тулахаас сэргийлэхийг зөвлөжээ. Мөн баавгай үзэгдэх, мөр ул илрэх тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэхийг уриалсан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.