dobu.mndobu

ЦАГ АГААР: Цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

ЦАГ АГААР: Цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын гаргасан арав хоногийн урьдчилан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Мөн салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх

-Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,

-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах:

|
Голуудын мөсний зузаан ОЖД-аас 5-15 см нимгэн байна

Голуудын мөсний зузаан ОЖД-аас 5-15 см нимгэн байна

8 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

ЦАГ АГААР: Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ

ЦАГ АГААР: Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ

4 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

ХӨНДӨХ СЭДЭВ: Унтаж буй Монгол

ХӨНДӨХ СЭДЭВ: Унтаж буй Монгол

2 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.