dobu.mndobu

Д.Ганзориг: Хүний амь нас битгий эрсдээсэй гэсэн бодлоор л ажилладаг

Д.Ганзориг: Хүний амь нас битгий эрсдээсэй гэсэн бодлоор л ажилладаг

Гал гарч буй газар луу аврах ангийнхныг очиход гал командын машин орох боломжгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Үүнээс үүдэн хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй юм. 

Тэгвэл энэ талаар Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн салааны захирагч Д.Ганзориг “Гал гараад дуудлагаар очиход машин орох боломжгүй, машины зогсоол нь битүү байх нь бий. Тийм тохиолдолд бид машинаасаа буугаад л хаана гал гарч байна, тэр газар луу яаравчлан гүйдэг. Хүний амь нас битгий эрсдээсэй, эд хөрөнгөөрөө битгий хохироосой гэсэн бодлоор л ажилладаг. Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Янз янзын юм бодогдоно шүү дээ.

Онцгой байдлын байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөгөөг маш сайн дагаж, мөрдөж өөрсдийгөө хамгаалж байгаасай гэж иргэдээсээ хүсмээр байна" хэмээжээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.