0
Огноо2024-12-23
Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн талаар ард түмний хоолойгоо цуцтал орилсоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “тийм ээ” хэмээн хүлээн зөвшөөрөв. Ерөнхий сайд утаа, түгжрэлийн эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаагаа ч нуусангүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёр зэрэг байдаг бөгөөд аль алинд нь хамаарах заалт гэж бий.
Тухайлбал, Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр цайллага, хүлээн авалт зохион байгуулахыг хориглодог. Тиймээс Ерөнхий сайдын өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд ямарваа нэгэн хэлбэрийн жагсаал, цуглааныг төв талбайд хийх эрхгүй болж байгаа юм.
Утааны эсрэг жагсаал, эрчим хүчний жагсаалаас эхлээд ямар ч жагсаал, цуглаан хийх боломжийг тэр ингэж хааж байгаа хэрэг.
Жагсаал, цуглаанаас гадна цайллага, хүлээн авалтуудыг мөн хориглодог. Тиймээс шинэ жилийн баярын арга хэмжээнүүд ч мөн цуцлагдах ёстой ч бүх албан байгууллага шинэ жилээ тэмдэглэсээр байна. Шинэ жилийн баярын арга хэмжээнд нь тог тасарч лааны гэрэлд ёстой л эмо шинэ жил хийж байгаа талаарх мэдээллүүд цахим орчинд дүүрэн байгаа юм. Нийслэл даяараа тоггүй байхад 135 мянган төгрөгөөр иргэдийн бухимдлыг дарна гэж бодож, сэтгэж чадсан Засгийн газар байгаа нь харамсалтай.
Ард түмнийг яаж ч сэхрүүлсэн утаа, түгжрэл хоёр дээр барьц алдахааргүй болж. Арга ядахдаа нийслэлээс Тэрэлж, Скай ресорт чиглэлд автобус гарган иргэдээ агаар салхинд гарах уриалгыг хэрэгжүүлж эхэллээ.
Улаанбаатарын утаанаас салгах бодлого хэрэгжихгүй хэрнээ, утаанаас зугтаж салхинд гаргах бодлогоо бол хэрэгжүүлж байгаагаас үзвэл ямар ч найдлага алга.
84 мянган айлын зуухыг зээлээр сольж, зун төлүүлнэ гэж балайрав. Гэх мэтчилэн байгаа онохгүй банзанд туссан мэдэгдлүүд ар араасаа хөвөрч эхэллээ.
Өнгөрөгч Баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, Эрдэнэс Таван толгой ХК-ийн ногдол ашгийн мөнгийн хуваарилав. Ингэхдээ нэг хүнд 135 мянган төгрөг олгохоор болсон. Ямартай ч өнгөрөгч амралтын өдрүүдээр тус мөнгийг авахгүй, буцааж өгөх давлагаа эрчийг авлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлснээр “Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 мянган төгрөг байна. Хүйтний улирал, инфляци зэргийг харгалзан ногдол ашгаа гурав хувааж олгоно” хэмээн мэдэгдсэн. Ирэх оны нэг, хоёрдугаар сард үлдэгдлээ хувааж өгөх юм байх. Угтаа Эрдэнэс Таван толгой ХК-ийн энэ оны баланс гараагүй байхад ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон талаар шуугьж байна. Балансыг үндэслэх бус иргэдийн уур бухимдлыг үндэслэн ийм шийдвэр гаргасанд дургүйцэх иргэд олон байх юм. Нийслэл нь утаанд дарагдаж гундсан, тог цахилгаан тасарч иргэд нь дэнгийн гэрэлд тэмтчин хөгжлийн түвшнээсээ ухарч байгаад дургүйцэж байгаа. Зөв л дөө. Хэдий болтол харх шиг амьдарч, хэдий болтол хүлцэнгүй байна гэж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газар огцрох яриа сошиал орчинд эрчимтэй яригдаж эхэлсэн. Тиймээс иргэдийн галын эргүүлэх зорилготой мөнгө тараалт нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Үнэхээр болж бүтэж байгаа зүйлсийг нэрлэ гэвэл үнэндээ тоочих зүйл алга. Шинэ жилийн уур амьсгал орсон тулдаа иргэд гудамж талбайдаа гарахгүй байна. Өмнө нь “Ажлаа хий” гэж жагсан түүний толгойг илж байсан бол энэ удаа арай өөр байх янзтай. Гэсэн ч үүнийг мэдэрсэн Ерөнхий сайд суудлаа хамгаалж үлдэхийн тулд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нь гудамж, талбайд жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг нь хуулийн хүрээнд хумиад өгсөн нь өөрийгөө хамгаалж буй хэлбэр гэж харахаар байгаа юм.
Гарц, шийдэл байхгүй АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар үнэндээ бараа бологч болж байгаагаас бартаа саадыг давах огтхон ч бодолгүй байгаа нь тэдний үг, үйлдлээс харагдана.
Ерөнхий сайд дэргэдээ Асар, Басар хоёроо дагуулан мэдэгдэл хийж, улны иргэддээ хусамны мөнгө хуваарилахаар болсноо баярт үйл явдал мэт зарлаж байгаад нь иргэд бухимдаж байна.
Улс төрийн жагсаал, цуглаан өвөл ч хамаагүй үргэлжилдэг болсныг нүүрсний хулгайн жагсаалаас харж болно. Тэгвэл энэ удаа жагсаал хийлгэхгүй гэхдээ аргаа барж 135К иргэдийн дансанд шилжүүлж байгаа гэдгийг иргэд мэдэж байна. Тиймээс дуулиан дарах 135К-гаас илүү иргэд өнөөдрийн нийгэм, амьдарч буй орчныхоо төлөө сэтгэл нэгдэн мөнгийг нь авахгүй хэмээн давалгаалаад эхэлжээ.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
XX зууны Монголын түүхийн зарим асуудал "МОНГОЛ ДАХЬ УЛААН ХУВЬСГАЛ"
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл хамгийн ноцтой...
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ИРГЭД: Долоон жилийн турш байраа хүлээсэн гурван иргэн нас барж, нэг иргэн ор сураггүй алга болжээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
П.Сайнзориг: Иргэдээс ирж буй шүүмжийг хүндэтгэж, хуулийн төслөө татлаа
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цэргийн алба хаагчид Словени Улсад жендэрийн чиглэлээр мэргэшээд ирлээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хорин жил хүлээгдсэн онцгой нөхцлийн нэмэгдэл шийдвэрлэгдлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Рэппер Roockie-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасжээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж нүргэлэх чимээ сонсогджээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Түүхий нүүрс түлж байгаа эсэхийг тусгай техник хэрэгсэл ашиглан шалгаж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Хүний эрхийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг болно
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Хайлаастад агаарын чанар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл хамгийн ноцтой...
15 цагийн дараа
Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ
12 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.