0
Өнөөдөр /2024.12.24/ 09 цагийн байдлаар агаарын чанарын индекс өчигдөртэй харьцуулахад харьцангуй сайжирчээ. Тухайлбал, Мишээд экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Ургах наран, 5 буудал, Богд хааны ордон музей, Шархад, Эрдэнэт хаягдлын сан зэрэг газруудад агаар "цэвэр" гэсэн үзүүлэлтийг зааж байна.
Харин өчигдөр 08 цагийн байдлаар агаар Баянхошуунд хамгийн их бохирдолтой байв. Харин Мишээл экспо, Монгол газар, Ургах наран, Богд хааны ордон музей зэрэг газруудад агаарын чанарын индекс "цэвэр" гэсэн үзүүлэлтийг зааж байсан бол Нисэх, Толгойт МҮОНРТ, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Нэгдүгээр хороолол, Хайлааст, 5 буудал, Шархад, Налайх, Эрдэнэт хаягдлын сан, Яармагт "бага бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг тус тус зааж байсан юм.
Өнөөдрийн агаарын индексээс харахад Налайх, МҮОНРТ "бага бохиролтой" байгаа бол Нэгдүгээр хороолол, Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, Яармаг зэрэг газруудад тус тус "хэвийн" үзүүлэлтийг зааж байна.
Агаарын бохирдол хамгийн их байдаг газрууд болох Баянхошуу, Хайлаастад агаар дээрх үзүүлэлтийг зааж байгаа нь агаарын чанар сайжирсныг харуулж байгаа юм.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.