0
Огноо2024-12-24
“Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсвийн тендер шалгаруулалтыг Зам, тээврийн яам өнгөрөгч арваннэгдүгээр сарын 11-ний өдөр зарласан байдаг. Тус тендерийн төсөвт өртөг нь 55 тэрбум 300 сая төгрөг. Улаанбаатар хотын төвөөс Богдхан уулыг нэвтлэн Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Шинэ Зуунмод хоттой холбох туннелийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах учиртай.
Нийслэлчүүдийн анхны туннелийн зураг төслийг хийх тендер БНХАУ-ын дөрөв, БНСУ-ын нэг, ОХУ-ын нэг компани тус бүр хүчинтэй тендерийн материал ирүүлсэн байна.
БНХАУ-ын China Railway Liuyuan Group Co., Ltd. компани буюу Хятадын төмөр замын VI зураг төслийн хүрээлэн гүрпп ХХК 54.075 тэрбум төгрөгийн, БНСУ-ын Dohwa Engineering Co., Ltd. компани буюу Дохва инженеринг ХХК 49.752 тэрбум төгрөгийн, БНХАУ-ын Guangzhou Metro Design & Research Institute Co Ltd компани буюу Гуанжоу метроны зураг төслийн хүрээлэн ХХК 51.017 тэрбум төгрөгийн, БНХАУ-ын China Design Group Co Limited компани буюу Чайна Дизайн Грүпп ХК 49.87 тэрбум төгрөгийн, ОХУ-ын АО "Институт Гипростроймост-Санкт-Петербург" компани буюу Гипростроймост 49.77 тэрбум төгрөгийн, БНХАУ-ын Poly Changda Engineering Co Ltd компани буюу Поли Чанда Инженеринг ХХК 48.470 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа “Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөл шалгаруулах тендерийг цуцлахыг шаардсан. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Та нар бод. Богд уулын амаар дүүрэн хаус байна. Ухаж төнхөөд битүү хаус барьчихсан. Чингисийн хүрээнээс Одон орон судлал хүртэл баячуудын хаус байна. Богд уулын дээр баячууд хаус бариад, бааж шээж байхад ард түмэнд тийшээ гарах гарц хийж яагаад болдоггүй юм. Надад хаус байхгүй” хэмээн шал балай юм яриад сууж байсан нэгэн.
Тэгвэл өнгөрөгч Пүрэв гарагт тендерийн Үнэлгээний хороо нь хуралдаагүй байхад Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы чиглэлээр China Design Group Co Limited компани буюу Чайна Дизайн Грүпп ХК-ийг өнгөрөгч Баасан гарагт шалгаруулсан гэх мэдээлэл байна.
Гэсэн ч хамгийн бага үнийн санал ирүүлсэн компани тендерт ялдаггүй юм уу. Ямар шалтгааны улмаас тус компанийг шалгаруулав гэдэг нь анхаарал татна. Тиймээс үе үе Хятад руу гүйдэлтэй болсон гэгдэх Б.Дэлгэрсайхан сайд тэдэнтэй урьдчилан тохиролцсон байх магадлалтай гэдэг хардлага гарчээ. Хардлагыг мухарлахын тулд түүнийг АТГ-т шалгуулж, үнэн мөнийг нь олох цаг болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь томоохон бүтээн байгуулалт, төслүүдийг хөдөлгөхөө зарлаж, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Ерөнхий сайдын шударга ёсны сэлэм мохчихоогүй бол том бүтээн байгуулалт дагасан тендерийн асуудалдаа цэг тавих хэрэгтэй байна.
Р.ЖАРГАЛ
Хуваалцах:
Э.Энхзориг: Ковидын төсөв нэхсэн нь ялтан, нэхүүлсэн нь элчин сайд
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Mенингококкын халдвараар нэг хүүхэд нас баржээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан: АН-ын бүлэг иргэдэд ташаа мэдээлэл өгсөнд харамсаж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Москвагийн цом”-оос манай тамирчид ДОЛООН МЕДАЛЬ хүртэв
17 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТОДРУУЛГА: "Үгэнд орохгүй байна" гэх шалтгаанаар хүүхдийг зодсон нь тогтоогджээ
1 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Богд уулын туннелийн ₮55.3 тэрбумын тендерээр Б.Дэлгэрсайханыг АТГ-т шалгуулъя
9 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цас орж агаарын чанар сайжирлаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Морь цоллооч Т.Тэмүүлэн “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД”-ээр шалгарчээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: “Уур амьсгалын өөрчлөлт-боловсрол” уулзалт болно
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цэ”-д өөрөөсөө дүү залуутай танилцан, пиво уугаад, 28 удаа хутгалуулж нас баржээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
XX зууны Монголын түүхийн зарим асуудал "МОНГОЛ ДАХЬ УЛААН ХУВЬСГАЛ"
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл хамгийн ноцтой...
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ИРГЭД: Долоон жилийн турш байраа хүлээсэн гурван иргэн нас барж, нэг иргэн ор сураггүй алга болжээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
П.Сайнзориг: Иргэдээс ирж буй шүүмжийг хүндэтгэж, хуулийн төслөө татлаа
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: 2025 оноос мөрдөгдөж эхлэх ХУУЛЬ, ЖУРМУУД
1 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.