dobu.mndobu

Ченжүүдийг доромжилсон асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэлээ

Ченжүүдийг доромжилсон асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэлээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сард Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Машины ченжүүд намайг огцруулна гээд акц хийж байна гэсэн. Халтар төгрөг цуглуулсан хэдэн муу ченжүүдээс айгаад байх юм байхгүй. Тэд бол Монгол төгрөгийг хамгийн их гадагшлуулж байгаа хүмүүс. Өчнөөн жил иргэдээ шулж амьдарлаа. Татвар төлөхгүй, Японоос вагон вагоноор машин ачуулна. Чаддаг юм бол энд ирээд суулт хий" хэмээн хэлсэн. Ийн ченжүүдийг доромжилсон нь олны дургүйцлийг хүргээд байв. 

Үүнтэй холбогдуулан Эко автомашин импортлогчдын холбооноос "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэг тэрбум төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. 

Уг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгч Г.Төрболд хянаад, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй хэмээн үзэж, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэсэн байна. 

 

Хуваалцах:

|
Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

15 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нийт нутгаар дулаарна

Нийт нутгаар дулаарна

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Ослын улмаас гурван хүн нас баржээ

Ослын улмаас гурван хүн нас баржээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.