0
Огноо2024-12-25
Өнөөдөр /2024.12.25/ Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Засгийн газар "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн танилцуулга, Стратегийн төрийн эзэмшлийн 34 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-өөр орлуулах УИХ-ын тогтоолын төсөл, Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
"Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулаад УИХ-д байдаг онцгой бүрэн эрх тусгай АМНАТ-өөр төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2 дээр газрын хэвлийн баялгийн дийлэнхийг ард түмэн эзэмших буюу 50+1-ийг хангуулах зарчим тусгагдсаны дагуу бид үүнийг амилуулахаар Үндэсний баялгийн сангийн хууль дээр хэрвээ төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр аль эсвэл бүтээгдэхүүн хуваахаар орлуулсан ч бай тэр үр өгөөж нь иргэдийн хуримтлалын дансанд ордог байх зохицуулалтыг тусгаж өгч байна. Энэ мөнгөний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд төслүүд урагшлах ёстой.
Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано майнинг компанитай байгуулах гэрээний талаар бид өмнө нь мэдээлж байсан. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар батлагдсан.
"Ураны зах зээл 2050 он хүртэл өсөх хандлагатай байгаа" гэдгийг Олон улсын атомын энергийн агентлаг зарласан.
Байгаль орчинд ээлтэй, зардал багатай технологийг ашиглана. Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй том гэрээ байна. Цаашлаад цөмийн эрчим хүч, атомын цахилгаан станц ашиглах эхлэл болно. Хөрөнгө оруулалтын гэрээг өргөн мэдүүлж байна. Тухайн жилийн орлого нь 51 хувь хүрээгүй бол хөрөнгө оруулагч талаас нэмэлт тохируулгыг хийж, энэ хувьд хүргэнэ. Гэрээний танилцуулгыг ҮАБЗ-д хийсэн. Бид санхүүгийн схемээ хийж, үүний дагуу гэрээгээ боловсруулсан. Хөрөнгө оруулагч талаас саналаа нэмсэн.
Засгийн газар 15 татвар, хураамжийг өгөөж гэж үзэх шаардлагыг тавьсан. Ус бохирдуулсны төлбөр гэхэд өгөөж гэж үзэхгүй. Ажил олгогчийн нийгмийн даатгалыг бас үр өгөөжид тооцоогүй.
Төслийн нийт үр өгөөжийн хувьд, АМНАТ, давуу эрхийн ногдол ашиг, Ногдол ашгийн суутган татвар, Тогтвортой хөгжлийн арга хэмжээ, дэмжлэгүүд, Гаалийн татвар, тусгай зөвшөөрлийн татвар зэрэг багтана.
Эхний санхүүжилтээр 500 сая долларыг хөрөнгө оруулагч тал гаргана гэсэн.
Нөгөө талаас 27 татвар тогтворжуулах санал тавьсан ч бид дөрвөн татварыг тогтворжуулсан. Гурван жил тутамд байгаль орчны аудитыг хийлгэж, нөхөн сэргэлтийн төлөвлөгөөг таван жил тутамд хийнэ. Хөрөнгө оруулагч тал аймаг, сумын Засаг дарга нартай гурван талт гэрээ байгуулна.
Уурхай олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь монгол иргэн байна. Монгол ажилчдын таваас дээш хувь нь тухайн сумын иргэн байна. Туслан гүйцэтгэгчийн 60 хувиас доошгүй нь монгол компани байна. Цөмийн энергийн хуулиар 20 жилээр гэрээ байгуулахаар болсон. Татвартай холбоотой маргаан үүсвэл арбитрт хандахгүйгээр дотоодын шүүхээр шийдвэрлэнэ.
Энэ гэрээ Баялгийн санг амь оруулахад нөлөөлнө. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн хэдхэн компани бий болгосон. Баялгийн сан гурван сантай. Хуримтлалын сан дахь мөнгө нэмэгдэж, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ, ипотекийн зээлд хамрагдаж чадна. Ураны уурхай 2028 оноос ашиглалтад ороод ирэхээр иргэн бүр ашгийг нь харах боломжтой болно. Бид ашигтай ашиггүйгээс хамаарч 10 хувийн ногдол ашгаа авна. Энэ 10 хувь дээр огт хариуцлага хүлээхгүй. Энэ ордоо үнэлүүлж, тодорхой болгон жишиг гэрээ байгуулсан. Монгол Улсын ард иргэд газрын хэвлийн баялгаа ашиглах Үндсэн хуулийн заалтыг хангуулахыг зорьсон. Олон хүний эрх ашиг хөндөгдөнө. Гэхдээ хамтарсан Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж, улсын эдийн засгаа тэлэх ёстой.
"НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 40 САЯ ТОННООР НЭМЭГДЭНЭ"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:
-Анх 2003 оноос яригдаж, 2009 онд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хийх хэлэлцээр хийсэн. Олон жил гацсан төмөр замд холбогдсоноор нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ. Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын дараагаар олон боомт ашиглалтад орж, нээгдэнэ. Өнгөрсөн хугацаанд 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжийг алдсан. Өнөөдрийн УИХ-ын тогтоол бол чиглэл авах тогтоол. Үүний дараагаар хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр хийнэ. Хятадын талаас тавьж байгаа саналуудыг намын бүлэг, хэвлэл мэдээлэлд нээлттэй танилцуулсан.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Таван сайдын хамтарсан тушаалаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувиар нийслэлд тулгамдаж байгаа дэд бүтцийг шийдвэрлэнэ. Ирэх жил 20 мянган айлыг хийн зуухны хэрэглээнд нэвтрүүлж, давхар шаталтат зуухыг айлуудад тараахаар төлөвлөж байна. Улаанбаатарт нийт 198 мянган айлын яндангаас гадна 600 мянган тээврийн хэрэгсэл азотын давхар исэл ялгаруулж байна. Нийтийн тээврийн автобусыг хийн болон цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүх санхүүгийн эх үүсвэрийг татвараас гаргана.
Хуваалцах:
"Эхийн алдар" одонгийн мөнгө хоёр дахин нэмэгдлээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөө чансаа өндөр 128 бөх барилдана
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Орано майнинг" эхний санхүүжилтээр 500 сая доллар гаргана
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ченжүүдийг доромжилсон асуудлаар Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэлээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагуудын ТАНСАГЛАЛ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Эверестэд амиа алдсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт Олон улсын хэмжээний мастер цол олгоно
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төв аймгийн зарим суманд комбайн өгөв
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ
33 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх газарт агаар "цэвэр" байна
37 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЗАСГИЙН ГАЗАР: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын талаар хэлэлцэж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Энхзориг: Ковидын төсөв нэхсэн нь ялтан, нэхүүлсэн нь элчин сайд
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Mенингококкын халдвараар нэг хүүхэд нас баржээ
18 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.