dobu.mndobu

Ч.Отгонжаргал: ₮100-150 саятай хүн л машин унаж, бусад нь АЛХ гэж ялгаварлаж байна

Ч.Отгонжаргал:  ₮100-150 саятай хүн л машин унаж, бусад нь АЛХ гэж ялгаварлаж байна

Импортоор орж ирж буй машинд Улаанбаатарын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, мэдээлэл өглөө.

БЗД-ийн иргэн Ч.Отгонжаргал "Би приус загварын машин унадаг. Энэ машинаа сайжруулахаар гурван жилийн өмнөөс төлөвлөсөн. Гэвч дугаар олголтоос болж машинаа солиход хэцүү болсон. Жишээ нь би үеэл дүүтэйгээ тохироод, өөрийнхөө машиныг зараад шинэ машин авъя гэсэн боловч би дугаар авах боломжгүй болж байна. Одоо унаж байгаа машин маань 2014 онд үйлдвэрлэгдсэн учраас үнэгүйдэж байгаа гэсэн үг. Гэтэл 2015 оноос хойших, эко, 0 километртэй, зогсоолтой машинд дугаар олгоно гэсэн шаардлага тавьсан нь 100-150 сая төгрөгтэй хүн л машин унаж, бусад нь алх гэснээс өөрцгүй. Ингэж хүний худалдах, худалдан авах эрхэнд халдаж байгаад гомдолтой байна.  

Би одоо унаж байгаа машинаа тарж унатал нь унах ёстой юу. Шаардлагыг нь хангасан машин авч унаж чадахгүй бол алх гэж байгаа юм уу. Ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж харж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа" гэв. 

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.