dobu.mndobu

Dobu хөтөч: Хүнс, эмийн аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдана

Dobu хөтөч: Хүнс, эмийн аюулгүй байдлын тогтолцоог боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдана

Нэгдүгээр сарын 2-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
-УИХ-ын даргын 2024 оны 101 дүгээр захирамжаар байгуулсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.

-ЕБС-ийн ахлах ангийн сурагчид энэ сарын 3-ныг дуустал цахимаар хичээллэнэ.

-“Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэн МУЭ-ийн “Арт галерей”-д энэ сарын 3-ныг хүртэл гарна.  

-Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан Цагаан сарын үзэсгэлэн худалдаа Эрээн хотод энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой. 

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

УДБЭТ-ын 2025 оны нэгдүгээр сарын тоглолтын хөтөлбөр

Хуваалцах:

|
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ

19 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.