0
Огноо2025-01-03
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлахаар мөрдөн байцаагчид албан өргөөнд нь нэвтрэхээр ирсэн талаар Yonhap агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 3-нд Ерөнхийлөгч Юн Сук Ёл улс даяар цэргийн дэглэм тогтоох тухай зарласан. Үүнтэй холбогдуулан шүүүхээс түүнийг бослого зохион байгуулсан хэргээр яллах тогтоолыг энэ долоо хоногийн эхээр гаргасан юм. Улмаар мөрдөн байцаагчид түүнд зарлан дуудах мэдэгдэл гурван удаа хүргүүлсэн ч тэр хүлээж аваагүй учир ийн өргөөнд нь нэвтрэхээр иржээ.
Энэ талаар Өндөр албан тушаалтнуудын Авлигын хэргийг мөрдөх албанаас "Бид Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах захирамжийг хэрэгжүүлж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч Ерөнхийлөгчийг дэмжигчид өргөөнийх нь гадна жагссаар байгаа бөгөөд жагсагчдын тоо амралтын өдрүүдээр улам нэмэгджээ. Мөн Ерөнхийлөгчийн өмгөөлөгчид түүнийг баривчлах захирамжийг хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн ба тийм ч учраас хамгаалалтын албаныхан нь мөрдөн байцаагчдын өмнөөс эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн байна.
Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчлах шүүхийн захирамжийн хугацаа ирэх Даваа гарагт дуусна. Хэдийгээр баривчлах захирамжийн хугацаа дуусах хүртэл зай байгаа ч түүнийг дэмжин жагсаж буй иргэдийн тоо ирэх амралтын өдрүүдээр улам нэмэгдэж, ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй хэмээн үзжээ. Харин Даваа гарагт баривчлах нь хэт цаг нь тулчихна гэж үзсэн бололтой.
Хэрэв Юн Сук Ёлыг баривчилбал эхлээд Гванчон дахь Авлигтай тэмцэх агентлагийн төв байранд хүргэх юм байна. Баривчлах хугацаа нь 48 цаг бөгөөд энэ хугацаанд багтаан Юн Сук Ёлоос байцаалт авна. Байцаалтын явцаас шалтгаалан саатуулах хугацааг сунгах эсэхийг шийдэх аж.
Эх сурвалж: Yonhap
Хуваалцах:
ЭХЭМҮТ нэмэлтээр хоёр дахь тасгийг нээж, 120 ортой ажиллаж байна
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийтэд тустай ял шийтгүүлсэн этгээдүүдээр эмнэлэг орчмын цас, мөсийг цэвэрлүүлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хуучин троллейбуснуудыг бүрэн зогсоожээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хууль зөрчиж шахмал түлш тээвэрлэсэн иргэдийг торгожээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гишүүний бүрэн эрх дууссанаас хойш хөдөлмөр эрхлээгүй бол нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх тасалбарын хэмжээг шинэчлэн тогтоолоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
МЭДЭГДЭЛ: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Манай тамирчид 50 хэмийн хүйтэнд уралдаж алт, мөнгөн медаль хүртлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Монголын төмөр зам" ТӨХК-ийн захирлаар О.Батчулууныг томилжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлахаар мөрдөн байцаагчид гэрт нь ирээд байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 262 амьгүй төрөлт бүртгэгджээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Толгойтод агаарын чанар "бохирдолтой" хэмжээнд хүрлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
С.Баярмөнх, Э.Ууганбаяр, У.Соёл-Эрдэнэ нар АТГ-ын хаалга татах болзлоо хангалаа
2 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
Улсын дээд шүүх Т.Аюурсайхан нарыг ялыг хэвээр үлдээлээ
2 өдрийн өмнө
Тоймч Э.Энхболд
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.