dobu.mndobu

Цэргийн албаны хууль зөрчсөн WINNER хамтлагийн Сон Минод тэнсэн харгалзах ял оноожээ

Цэргийн албаны хууль зөрчсөн WINNER хамтлагийн Сон Минод тэнсэн харгалзах ял оноожээ

Өмнөд Солонгосын WINNER хамтлагийн гишүүн Сон Мин Хо буюу Мино цэргийн алба хаахтай холбоотой хууль зөрчсөн хэргээр нэг жилийн хорих ял авч, ялаа хоёр жилийн хугацаагаар тэнсүүлжээ.

33 настай дуучин 2023-2024 онд Сөүл хотын олон нийтийн төвд нийгмийн үйлчилгээний ажилтнаар ажиллах хугацаандаа 102 удаа зөвшөөрөлгүй ажил тасалсан нь тогтоогдсон байна.

Шүүхээс түүнийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн ч хэргийг хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдлыг нь харгалзан үзжээ. Мөн түүний шууд удирдлага ажил тасалсныг нь нуун дарагдуулж, бүртгэл хуурамчаар үйлдсэн хэргээр ял авч, хоёр жилээр тэнсүүлсэн байна.

Өмнөд Солонгост эрэгтэйчүүд заавал цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд уг үүргээс зайлсхийсэн олны танил хүмүүс өмнө нь ч олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

Шүүхийн шийдвэрийн өмнө Мино хийсэн үйлдэлдээ харамсаж, өөрийг нь дэмждэг хүмүүст уучлал хүссэн байна. Харин цэргийн албаа дахин хаах эсэх талаар асуухад хариулт өгөөгүй аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.