0

Канадын алдарт дуучин Селин Дион аравдугаар сарын 7-нд Парист болсон тоглолтондоо Bvlgari брэндийн 207.84 каратын алмаазан зүүлт зүүж, олны анхаарлыг татжээ.
Тус зүүлт нь Bvlgari-гийн 2026 оны Eclettica өндөр зэрэглэлийн үнэт эдлэлийн цуглуулгад багтдаг бөгөөд 950 сорьцын цагаан алт, олон төрлийн огтлолтой алмаазаар урласан зүүлт юм.
Зүүлт нь нийт 360 гаруй алмаазтай бөгөөд гол хэсэгтээ 6.20 каратын том алмаазтай аж. Чулуу бүрийн байрлал, нарийн хийц нь хүзүүг даган эвлэгхэн байрлахуйц зохион бүтээгдсэнээрээ онцлог юм.
Bvlgari-гийн Eclettica цуглуулга нь үнэт эдлэлийг уран барилга, уран баримал, уран зурагтай хослуулсан ур хийцээрээ онцлог бөгөөд нийт 128 шинэ бүтээл, есөн онцгой загвараас бүрджээ.
Тус зүүлтийн үнэ одоогоор албан ёсоор зарлагдаагүй байна. Гэхдээ алмаазны хэмжээ, чанар, үнэт металлын орц болон нарийн хийцийг харгалзан үзвэл хэдэн сая еврогоор үнэлэгдэх аж.
Селин Дион тайзны хувцаслалт, тансаг загварын сонголтоороо олны анхаарлыг татсаар ирсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.