dobu.mndobu

1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!

1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!

Нүүрсний хулгайн хэргийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болсноос хойш бүтэн жилийн хугацаа өнгөрчээ. Сонсголын үеэр цаг тутамд эрх бүхий албан тушаалтнуудын хулгайн хэрэг баримтаар нотлогдож, дуулиан дэгдээж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Т.Аюурсайханд 2 жил 6 сар, Б.Ганхуягт 3 жил 9 сарын хорих ял оноосноос өөр дорвитой шийдвэр гарсангүй.

Тиймээс бид сонсголын үеэр хамаарал бүхий компаниараа дамжуулан нүүрсний хулгай хийсэн нь баримтаар нотлогдсон хүмүүсийг цувралаар эргэн сануулж байна.

-1.1 САЯ ТОНН НҮҮРСИЙГ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТГҮЙ ГАРГАСАН Б.БАТДАВАА БА ТҮҮНИЙ ЭХНЭР-

2023.12.18. Нүүрсний сонсголын хоёр дахь шатанд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа эхнэр Ц.Амгалантайгаа хамт дуудагдсан. Шинжээчийн танилцуулснаар тэд найман компаниар дамжуулан 1.1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр хилээр гаргасан байгаа юм.

Тодруулбал, Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан болон дүү Б.Сувддэлгэрийн эрх бүхий этгээдээр бүртгэлтэй найман компаниар дамжуулан дараах хэмжээний нүүрсийг “хулгайлжээ”.

Үүнд,

 

- “Эко глобал ложистикс” ХХК-иар 519 мянга 192 тонн,

-“Шанхын хэц” ХХК-иар 180 мянга 810 тонн,

-“Алтаннууц” ХХК-иар 139 мянга 016 тонн,

-“Цэцийгуа”-иар 130 мянга 931 тонн,

-“Дэлгэрэхцагаан овоо” ХХК-иар 105 мянга 782 тонн,

-“Аранзал алаг”-иар 53 мянга 657 тонн,

-“И коммодитс монголиа интеллижент ложистик” ХХК-иар 14 мянга 691 тонн,

-“Хан сахиус” ХХК-иар 6424 тонн,

“ВВ транс” ХХК-иар 5 мянга 49 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байгаа юм.

Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн аав нь Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Цэрэнпүрэв. Харин Б.Батдаваагийн аав 2000-2005 онд Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Хорлоогийн Баатар гэж хүн аж.

Цаашилбал, тэднийг Ерөнхий сайд асан Сү.Батболдтой хамааралтай болох нь тухайн үед хэвлэлээр дэлгэгдэж байв. 

Б.Батдаваа  өмнө нь "Намайг авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа асуудал байхгүй. 250 мянган ам.доллар гэдэг тийм их мөнгө биш" хэмээн хэлж байсан. 

Ямартай ч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэг сая тонн нүүрсийг хулгайлсан нь баримтаар нотлогдоод бүтэн жилийн хугацаа өнгөрч байхад тэднийг шалгах нь бүү хэл энэ асуудлыг бүрмөсөн мартжээ. 

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

4 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

13 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.